Буцах
ДЗМОУБ-ЫН MASAM II ТӨСЛИЙН БАГ ДҮҮРГҮҮДИЙН ИРГЭД ИНБ-УУД БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ОРОЛЦУУЛАН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын МАSAM II төслийн баг “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” 4 модуль сургалтыг 2023 оны 1-р сарын 16-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын #Багахангай, #Баянгол, #Баянзүрх, #ХанУул, #Чингэлтэй дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран төр, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын нийт 163 төлөөллийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар оролцогчдод нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, ил тод байдал, бүтээлч хамтын оролцооны ач холбогдол, улс орон нутгийн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын талаарх ойлголт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоо, иргэдийн оролцооны ач холбогдлын талаар мэдлэг, ойлголтыг өгсөн.“Хорооны засаг дарга нарт өдөр тутмын ажилд тулгардаг бэрхшээлийг 2 хоногийн сургалтаар маш үр өгөөжтэй, сонирхолтой байдлаар зохион байгууллаа. Улсын төсөв, төсөвлөлт, хөрөнгө оруулалт, ӨЭМТ-ийн талаар маш сайн мэдээлэлтэй болж, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоо, дуу хоолой ямар чухал гэдгийг ойлгож авлаа.”Т.Чимгээ Баянгол дүүргийн 9-р хорооны засаг дарга