Буцах
Түүнчлэн орон нутгийн удирдлагууд болон ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзалдаж, иргэний нийгмийн байгууллагууд аймгийн ЗДТГ-тай төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуралцлаа.
“Нийгмийн эгэх хариуцлага бол утга учиртай бүтээлч оролцоо, хяналт, хэрэгжүүлэлт гэсэн энгийн зарчим дээр явагддаг юм байна. Түүнчлэн төсвийн ил тод байдал, төсвийн цагилбарын үйл явц болон эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлт, анхан шатны тусламж үйлчилгээний талаарх ойлголтыг авч, Монгол улсын төсөв орон нутгийн төсөв, зарцуулалтын талаар мэдээллийг шилэн данс, тендерийн сайт зэрэг цахим сайтуудаас хэрхэн авах мөн төсвийн үр ашигтай зарцуулалтанд хяналт тавих талаар ойлголт авлаа. Иргэд яагаад төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдоггүй вэ? гэхээр хэрхэн яаж оролцохоо мэддэггүй юм байна. Мэдээлэл дутмаг иргэдийн оролцоог дэмжсэн хууль зааврын мэдлэг хомс учраас шийдэлгүй гомдоллодог юм байна. Тиймээс миний хувьд сурч мэдсэн зүйлүүдээ үргэлжлүүлэн судлаж аймгийн иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч иргэдэд сурсан мэдсэн зүйлүүдээ хуваалцаж иргэдийг мэдээлэлтэй болоход хувь нэмрээ оруулах болно. А. Мөнхдалай “Үүрэгтэй залуус” ТББ-ийн гүйцэтгэх захирал
“Залуучуудыг хэрхэн ИНХ-д оролцуулах вэ?, аймаг сумын төсөв дээр хэрхэн, яаж оролцоог хангаж, уриалах тал дээр цогц мэдлэг, ойлголтыг авлаа. ИТХ-ийн дэргэдэх хяналтын бүлэгт байдаг хүний хувьд иргэддээ болон ИХТөлөөлөгч нартаа төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын үйл явц болон эрүүл мэндийн санхүүжилтийн талаарх ойлголтыг өгөх чадвартай болсондоо баяртай байна” М.Буяндэлгэр. Даланзадгад сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгч