Буцах
ДЗМОУБ-ын MASAM II төсөл 25 иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллана.
MASAM II төслийн хамтран хэрэгжүүлэгч ДЗМОУБ нь 2023 онд нийт 17 орон нутагт 25 ИНБ тай хамтран ажиллахаар боллоо.
Хамтран ажиллах 25 иргэний нийгмийн байгууллагуудтай 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, сайн туршлагаас хуваалцах, 2023 оны төлөвлөлтийг хэлэлцэх, шинэ мэдээллээр чадвахжуулах сургалт, уулзалтыг 2022 оны 12-р сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Мөн түүнчлэн ИНБ-ууд иргэдийн оролцоотойгоор нийгмийн эгэх хариуцлагын санаачилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 4 төрлийн арга хэрэгсэлд /“Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө”, “ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн үнэлгээнд хөндлөнгийн үнэлгээ хийх нь”, “Улсын төсвийн болон ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөлд иргэд хяналт тавих нь”, “Сайн эмнэлэг сэтгэл нийцсэн үйлчилгээ”/ суралцаж 2023 онд нийт 17 орон нутагт нийт 10 000 хүнийг оролцуулан эгэх хариуцлагын санаачлага хэрэгжүүлэхээр боллоо.