Буцах
#Дүүргийнхээ төсөвтэй танилцахад #ДӨХӨМ боллоо.
Баянзүрх дүүргийн #ИРГЭДИЙНТӨСӨВ2023 эмхэтгэлээ боловсруулан цахим хуудастаа байршуулан, олон нийтэд төсвийн талаарх мэдээллээ ил тод, хүртээмжтэйгээр авах боломжийг бүрдүүллээ.
Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй МАSAM II төслийн хүрээнд төсвийн ил тод байдлыг сайжруулах, олон нийтэд төсвийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ИРГЭДИЙН ТӨСӨВ эмхэтгэл боловсруулах аргачлалд аймаг, дүүргийн санхүү төрийн сангийн хэлтэс, төсвийн хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан. Үүний үр дүнд ИРГЭДИЙН ТӨСӨВ 2023 эмхэтгэл боловсруулагдан олон нийтэд хялбар ойлгомжтой байдлаар төсвийн талаарх мэдээлэл хүрч байна.
төсөв 2023 Баянзүрх дүүрэг (publuu.com)