Буцах
Иргэдийн төсвийн цахим эмхэтгэл, ЭМАШТҮ-ний мэдээлэл авах, үнэлэх цахим портал 1313.mn, түүнийг ашиглах арга зүйн заавар бүхий брошур, Төсвийн хөрөнгө оруулалтын апп-ын танилцуулах сургалт, мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагааг 2023.03.30-ны өдөр #Дорнод ай
Үйл ажиллагаанд Хэрлэн сумын ИТХ-ийн ажлын алба, Хэрлэн сумын ЗДТГ-ын ажлын алба, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, Хэрлэн сумын 11 багийн иргэд нийт 42 хүн оролцсон байна. Үйл ажиллагаанд Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга А.Наранцэцэг оролцож төслийн хүрээнд хийсэн бүтээлч ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн сургалтыг нээлээ.
Сургалтын үеэр QR код дэмждэггүй утастай 6 иргэнд техник арга зүйн дэмжлэг үзүүлснээр мэдээллийг 100 хувь хүртээмжтэйгээр танилцууллаа. Орон нутгийн Dornod TV-д ажлын хэсгийн гишүүд болон иргэний төлөөлөл ярилцлага өгч цахим портал, эмхэтгэл, аппликейшнийг ашиглаж хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлж хамтран ажиллахыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүдэд хандаж уриаллаа.
Мөн Хэрлэн сумын иргэдэд цахим портал, эмхэтгэл, аппликейшнийг танилцуулах, мэдээлэл хүргэх, хэрэглэж хэвшүүлэх ажлыг Хэрлэн сумын ЗДТГ-тай хамтран 2023.04.03-07-ны өдрүүдэд эрчимжүүлж ажиллахаар боллоо.
Сургалтад оролцогчид төсвийн болон ӨЭМТ-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авч, төсвийн хөрөнгө оруулалтад саналаа өгөх боломжийг ойртуулж өгсөн та нартаа баярлалаа хэмээн иргэд сэтгэгдлээ илэрхийлж байлаа.