Буцах
Өвөрхангай аймаг #төсвийнхөрөнгөоруулалтапп-ыг олон нийтэд танилцуулах, e-mongolia-оор нэвтрэх,саналаа өгөх зөвлөгөөг өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд иргэд оролцож болно гэдэгт та итгэж байна уу? Мэдээж та гайхаж байж магадгүй.
Монгол улс төсвийн хөрөнгөөр таны харъяаллын орон нутагт хийх бүтээн байгуулалтын ажлуудад таны саналыг цахимаар авдаг болсон шүү. Хэрхэн саналаа өгч оролцохыг мэдэхийг хүсвэл "Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоо" өдөрлөгт хүрэлцэн ирээрэй. Өдөрлөгийн үеэр иргэн таны бүтээлч оролцоо таны хүсээд байгаа ирээдүйг бүтээхэд ямар чухал гэдгийг агуулсан маш сонирхолтой илтгэлүүд тавигдах болно.
Оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй шүү.
#Хаана: Хүүхдийн ордон, 1-р давхарын сургалтын заал
#Хэзээ: 2023 оны 04 сарын 10, 10:00 цагт