Буцах
"ОРОЛЦООТ БОДЛОГО БОЛОВСРУУЛАЛТ " НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫН АРГА ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ НЬ MASAM II ТӨСӨЛ
Оролцоот бодлого боловсруулалт -Бүлгийн ярилцлагаМАСАМ-2 төслийн " Санаачилга " арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй иргэдийн оролцоотойгоо өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг томьёолон гаргаж,асуудлыг шийдэх шийдлийн ( бодлогын хувилбар ) боловсруулахаар аймгийн ЗДТГ, ЭМГ-ын газар болон өрхийн ЭМТ-үүдтэй хамтран ажиллаж байгаа билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд Иргэдээс өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмжид буй асуудал ба иргэдийн хэрэгцээг тодруулах цахим судалгааг хийж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд дээрх байгууллагуудын удирдлагууд, мэргэжилтэн, эмч нартай бүлгийн ярилцлагыг хийлээ. Бүлгийн ярилцлагыг ӨЭМТ-дийн тусламж үйлчилгээний хүртээмжийн тулгамдсан асуудлыг багаар ажиллан гаргаж, эрэмблээд, эрэмбэлсэн асуудлуудаас нэн тэргүүнд шийдвэрлэх,хамгийн чухал гэсэн 1-2 асуудлыг сонгон авч СВОТ шинжилгээний аргаар шинжлэн дүгнэж,шийдлийн хувилбарыг гаргаад байна. Тус асуудлын хүрээнд улсын төсвөөр шийдвэрлэх нэн шаардлагатай ӨЭМТ-дийн өргөтгөл шинэчлэл чухал гэж эрэмбийн эхэнд орлоо.
Гэхдээ энэ асуудал нь аймаг,сумын шийдвэр гаргагчдад хүрсэн, төлөвлөгөөнд туссан байгаа тул эргэн сануулах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Харин Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байсаар байна. Энэ нь улсын ,салбарын, аймгийн, агентлаг, байгууллагын хэмжээнд шийдэж болох боломж, давуу талыг ашиглан сул тал ба эрсдлийг багасгаж болно хэмээн үзэж эрэмблэв. Түүнчлэн хөдөлгөөнт хүн ам нь ӨЭМТ-үүдийг санхүүгийн эрсдэлд оруулах, үйлчилгээний чанар,хүртээмжид сөрөг нөлөөлөл үүсгэж байгаа тул мөн л боломж ба давуу талыг ашиглан зөв гарц олж болох юм.
Түүнчлэн томоохон нөлөөлөл хийх хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Мөн ӨЭМТ-ийнхэн ЭМД-ын санхүүгийн дэмжлгээр иргэдэд хүргэж буй 4 багц үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх хэрэгцээ байгааг дурьдаж, ЭМДҮЗ-д хандах,МУ-ын ӨЭМТҮХ-ны санаачилгыг дэмжих бичих илгээхээр боллоо.Уг судалгаа ,уулзалт Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг танилцуулах уулзалтуудыг хамтран хийхээр зөвшилцөлд хүрэв
Дэлхийн банк
Дэлхийн зөн ОУБ
Увс аймгийн ЗДТГ,
ЭМГ,
ӨЭМТ-үүд,
Сайнтус төв ТББ