Буцах
ЗАВХАН АЙМАГТ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАЖ, ТӨСВИЙНХӨРӨНГӨОРУУЛАЛТ АПП-ААР САНАЛ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД 282 ТӨСӨЛ САНААЧИЛЖ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИЙН ИХ БУЮУ НИЙТ 8289 ИРГЭД САНАЛАА ӨГЧЭЭ.
2024 оны улсын төсөвт тусгагдах хөрөнгө оруулалтын төслийн ажлуудад иргэдээс санал авах ажлыг Завхан аймаг амжилттай зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын А/101 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг төрийн байгууллагууд болон Швейцарын хөгжлийн агентлаг, нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн банк, Дэлхийн Зөн ОУБ хамтран хэрэгжүүлж буй МАСАМ II төслийн Завхан аймаг дахь хэрэгжүүлэгч байгууллагууд болох “Өрнөх хөгжил”, “Оюунлаг таны туслагч”, “Ахмад мэргэжилтний холбоо” ИНБ-уудтай хамтарч ажиллалаа.
Хамтын ажиллагааны үр дүнд 2024 онд Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 282 төсөл санаачилж нийт 8289 иргэнээс төсвийн хөрөнгө оруулалтын цахим аппликейшнээр дамжуулан санал авсан байна.
Санал асуулгаар аймгийн дүнгээр Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламж, Тосонцэнгэл сумын Онцгой байдлын барилга байгууламжийн төсөлд иргэд хамгийн их санал өгсөн байна.
Иргэдээс санал авах ажил Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд санал өгсөн иргэдийн тоогоор Завхан аймаг тэргүүлж байна.
Мөн төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор аймгийн Иргэдийн төсвийг инфографикаар ойлгомжтой байдлаар товхимол болон цахим хэлбэрээр хүргүүлсэн нь иргэдийн сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил боллоо.