Буцах
Өрхийн эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлж суръя!
Бид бие тавгүйрхэж зовиур илрэх үед шууд аль болох том эмнэлэг л зорьдог. Энэ нь тухайн эмнэлгүүдэд ачаалал үүсгэж улмаар бидэнд эргээд уур бухимдал, стресс, нийгмийн сөрөг бүлгийг үүсгэдэг.
Эдгээр асуудлуудыг өөрчлөх, бууруулах гэж иргэн та яг юу хийдэг вэ??? гээд өөрөөсөө асууж үзээрэй.
Харин Дэлхийн банкны МАСАМ II төслийн санаачилга, ЭМЯ хамтран иргэдийн оролцоог хангах
opendata.1313.mn сайт буюу цахим платформыг ашиглалтад оруулаад байна. 21 аймаг, сумын өрхийн эрүүл мэндийн төв буюу анхан шатны тусламж үйлчилгээний төвүүдэд нэгэн зэрэг орж байна.
Яг яах вэ гэхээр:
Танд гар утас тань байхад л хангалттай. ӨЭМТ-өөр үйлчлүүлсэн л бол QR кодыг уншуулан сэтгэгдлээ бичин үлдээж, сайжруулах зүйл дээр нь санал, гомдлоо бичээд зогсохгүй, тухай төвийн санхүү, хүний нөөц, ур чадварыг харах бүрэн боломжтой юм. Эдгээрийг мэдсэнээр тухайн Өрхийн эмнэлгийг сайн уу, муу юу? Очиж үйлчилгээ авах уу? Болих уу? Гээд цаг хэмнээд сонголтоо хийхээс гадна, санал дээр үндэслэн ӨЭМТ сайжирна гэсэн үг.
ЖИШЭЭ болгож АЧ МАНАЛ өрхийн эмнэлгийн QR зураг болон танилцуулж байгааг зургаар оруулав.
Эцэст нь захиж хэлэхэд хамгийн хялбараар ашиглаж болох, таны цагийг хэмнэсэн, иргэн таны төлөө гэсэн олон зүйлс байдаг ашиглаад сурчих, хэвшчих. Тэгж байж төр таны үгийг сонсож ажлаа улам сайжруулсаар байх болно.
Хүн бүр л чанартай, найрсаг, сэтгэл ханамж өндөр үйлчилгээг авахыг хүсдэг. Яавал тийм байхаа эхлээд өөрсдөө хэлээд өг!!! Ойлгуул, тайлбарла.
#ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ!!!
Тайлбарлаад өгөхөд ваавлда гээд уншуулж сэтгэгдлээ бичиж байгаа иргэн та бол хайр
ЭМНЭЛЭГ БҮР ӨӨРСДИЙН КОДТОЙ.