Буцах
Дундговь аймагт “Гэрэлтдэг ертөнц” ТББ орон нутагт Нийгмийн Эгэх Хариуцлага төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Төсвийн ил тод байдлыг хангах, иргэдэд төсвийн талаарх мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор Дундговь аймгийн “Санхүү төрийн сангийн хэлтэс”-ийн хамт олонтой хамтран ЕБС-ийн багш, сурагчид, төрийн болон хувйн хэвшлийн байгууллагын албан хаагчдад мэдээлийг үе шаттай хүргэсээр байгаа билээ.
2023 оны 4-р сарын 5-ны өдөр Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчдад "Иргэдийн төсөв" сургалтыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн ахлах мэргэжилтэн Н.Сүхбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн орлого хариуцсан мэргэжилтэн Ж.Баярсайхан нар амжилттай хүргэлээ. Мөн Гэрэлтдэг ертөнц ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Э.Мөнхзул “Төсвийн хөрөнгө оруулалт” апп Орон нутгийн хөгжлийн сан апп ашиглан 2024 онд улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөлд саналаа хэрхэн өгөх талаар мэдээллийг хүргэлээ. Анхан шатандаа иргэдэд хамгийн ойр ажилладаг төрийн захиргааны албан хаагчид сургалтандаа хамрагдаж, саналаа цахимаар өгөхөд иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллах болно. Иргэдийн төсвийн эмхэтгэлийг Дундговь аймгийн ЗДТГазрын пэйж хуудас болон Гэрэлдэг ертөнц пэйж хуудаснаас хүлээн авах боломжтой, ил тод, нээлттэй боллоо.
Мөн та апп-уудын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линзээс авч, саналаа өгөх боломжтой. ОНХСан-https://www.facebook.com/oronnutgiinhugjliinsanУлсын төсвйин хөрөнгө оруулалт-https://www.facebook.com/profile.php?id=100075992204855.