Буцах

ЭМАШТҮ-ний ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх цахим платформын QR кодыг иргэд идэвхтэй ашиглаж байна.

26 Apr 2023 share

МАСАМ 2 буюу Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг, иргэд бидэнд хамгийн ойр байрлан үйлчилдэг өрх дээр хэд хоног ажиллах ёстой болов. Учир нь өрхөөр үзүүлсэн иргэдийг QR код уншуулан үйлчилгээ авсан тухайн үеийн халуун сэтгэгдлээ бичих боломжийг ЭМЯ-тай хамтран төслөөс шинэ санаачилга хэрэгжүүлж байгаа ажлыг бодит хөрсөнд буулгах гэж ажиллаж байгаа нь энэ юм.

Өрхийн эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлж байгаа, зохих ном журмынх нь дагуу үйлчилгээгээ авдаг иргэд бол хайр юм байна. Тэдгээр иргэд л уг төвийг хөгжүүлж, сайжруулж, ажиллуулдаг гэхэд хилсдэхгүй. Учир бид аймгийн төвд амьдардаг тул шууд л хоёрдугаар шатлалын буюу нэгдсэн эмнэлэг рүүгээ гүйж, тэнд ачаалал үүсгэж эргээд өөрсдөө бухимддаг нь нууц биш.

Төслийн зүгээс үйлчлүүлэгч иргэдэд та татвар төлөн нийгмийг бүтээлцэж буйнхаа хувьд үүргээ биелүүлэн, оролцоогоо зөв арга хэлбэрээр хангаж сурах нь тун чухал юмаа. Та сая өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж эмчээс үйлчилгээ авлаа. Уг үйлчилгээгээ гар утсаа гаргаад QR код уншуулаад 1-5 хүртэлх одноос үнэлгээ өгөөд, яг таныг үзсэн эмч, сувилагч, орчин нөхцөл, багаж, тоног төхөөрөмж таалагдсан уу? Үгүй юу? гээд мэдрэмжээ бичээд өгөөч би харахгүй ээ гэхэд хүмүүс тун дуртай, таатай бичих нь тэр.

Бичээд дуусахад нь Та ингээд сурчихвал төр буюу ЭМЯ, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүмүүс таны дуу хоолой, хүсэлтийг ойлгож бидэнд илүү ойр шийдвэрүүд, ажлууд хийгддэг болноо. Хамгийн энгийнээр бид фейсбүүкээр хамгийн олон сайхан сэтгэгдэл буюу комменттой барааг шууд л захиалдаг, уг барааг зарж буй хүмүүс ч ашгаа бодон илүү бараагаа сайжруулдаг шүү дэ. Яг үүнтэй ижил иргэд нь идэвхтэй, зөв оролцоотой байвал бидний эрүүл мэндийг сахин хамгаалдаг уг газар ч байнга хөгжиж сайжирдаг болноо гэхчлэн тайлбарласаар… Ойлгоод, тун эерэг таатай хариу үйлдэлүүд үзүүлэх нь витамин цаашаа.

Заа тэгээд өрхөөрөө үйлчлүүлсэн бол ЭМАШТҮ-ний ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх цахим порталын QR кодыг заавал ашиглаарай. Хана, хаалга, самбар гээд хаа сайгүй байршуулсан байх учиртай, байхгүй байвал яасныг нь эелдгээр асуугаад авчхаарай!!!

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...