Буцах
Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Боржигон мандал” ӨЭМТ-ийн үйл ажиллагаанд одоогийн байдлаар 898 иргэд үнэлгээ өгч, санал, хүсэлт, талархал, гомдолоо илэрхийлсэн иргэдийн тоо 622 хүрээд байна.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5,6-р багийн “Боржигон мандал” өрхийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.
“Боржигон мандал” өрхийн эмнэлэг нь нийт 4799 үйлчлүүлэгчидтэй бөгөөд үүнээс 18-аас дээш насны 2461 иргэд байдаг. Төслийн хүрээнд насан хүрсэн нийт иргэдийн 40% буюу 1000 насанд хүрэгчдээс цахим портал, QR кодийг уншуулж үнэлгээ өгөх, сэтгэл ханамжийн судалгаанд хамруулж санал хүсэлтийг хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна.
Үргэлжлүүлэн эрүүл мэндийн цахим порталыг иргэдэд сайтар танилцуулж, үйл ажиллагаандаа тогтмол ашиглан үйлчилгээний сэтгэл ханамж, санал хүсэлтэд дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл үзүүлэх, тусламж, үйлчилгээгээ сайжруулах чиглэлд зорилго тавин ажиллаж байна.