Буцах

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭЭР БОЛОВ.

15 May 2023 share

Хонгорын Зөн ТББ нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 23-р тоот захирамжаар "ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТЫН БҮЛЭГ"-ийг байгуулан чадавхжуулж, улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төрийн болон хувийн хэвшлийн нийт 46 байгууллагын барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байгаа эсэхийг 10 шалгуур үзүүлэлтийг боловсруулан үнэлсэн. Үнэлгээний үр дүнд нийт 46 байгууллагаас 10 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байгууллага байгаагүй бөгөөд нийт үнэлгээ хийсэн байгууллагуудын 82% нь “ХҮРТЭЭМЖГҮЙ” байна хэмээн үнэлэгдлээ. Үнэлгээний үр дүнг орон нутгийн шийдвэр гаргах түвшний төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллүүдэд танилцуулах, сайжруулах ажлын төлөвлөлт боловсруулах “Нүүр тулсан уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтаар дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг сайжруулах чиглэлд хэлэлцүүлэг өрнөж, дараах ажлуудыг хэрэгжүүлхээр ажлын төлөвлөлтийг боловсруулсан. Үүнд: Барилга хүлээж авах улсын комисст ХБИ болон ИНБ-ын тодорхой нэр бүхий хүмүүсийг оруулах талаар албан тоотыг аймгийн ГХБХБГ-ын албанд хүргүүлэх Зураг төсөв хүлээж авах эрүүл ахуйн дүгнэлт гаргах байцаагчтай хамтран ажиллаж барилгын зураг төсөв дээр хяналт тавих Мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй “Зөвлөх баг”-ийг байгуулах /Дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, хандлагын хүртээмжийг дэмжих чиглэлд жишиг байгууллага байгуулах удирдамж боловсруулах/ Бүх байгууллагыг стандарт хангасан налуу зам, явган зам, барилгын орц гарц, ариун цэврийн өрөөтэй болгох чиглэл өгөх Аймагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын дэмжлэгийг авч, нэг байгууллагыг сонгон авч жишиг болгон засварлах талаар барилгын компаниудад санал хүргүүлэх

Хэлэлцүүлгийн үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Жавзан хэлэхдээ “Манай байгууллага аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том бөгөөд хамгийн олон хүн үйлчлүүлдэг байгууллага. Энэ жил манай эмнэлэг магадлан итгэмжлэлийн шалгалтаар орно. Иймд бид дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах чиглэлд зайлшгүй ажиллах шаардлагатай гэдгийг олж харлаа. Хийх ажил ч асар их байна. Тодорхой төсөв мөнгийг байгууллагын зүгээс шийдвэрлэе. Та бүхэн зөвлөх багаа байгуулаад манай байгууллагыг сонгож Дэд бүтцийн хүртээмжтэй жишиг байгууллага болгох тал дээр зөвлөн тусалж ажиллахыг хүсье” Ажлын төлөвлөлтийг аймгийн ИТХ-ын захирамжаар холбогдох байгууллагуудад үүрэг болгон өгөх бөгөөд иргэний хяналтын бүлэг хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаар боллоо.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...