Буцах

“БИДЭНД ГАРЦ БИЙ” ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

21 May 2023 share

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай салбар нь ДЗМОУБ-ын MASAM II төслөөс боловсруулсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн оролцоотой үнэлэх нь” аргачлалын ашиглан Говь-Алтай аймгийн Марал-Алтай ӨЭМТ-ийн гурвалсан гэрээний хэрэгжилтийг иргэдээр үнэлүүлэх ажлыг сүүлийн 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Марал–Алтай ӨЭМТ-өөр үйлчлүүлэх 6100 хүнтэй эх олонлогоос 0,05 хувийн алдааны хязгаартайгаар түүвэрлэлтээ сонгоход 375 хүн төлөөлөх чадвартай гэж үзэн жирэмсэн, ахмад настан, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн болон хүнд өвчтэй нийт 10 бүлгийн 190 хүн, санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамрагдах 185 иргэнийг сонгон тус тус үнэлгээг авсан. Үнэлгээний үр дүнд нийт 22 сайжруулах шаардлагатай ажил гарч ирсэн бөгөөд эдгээр асуудлыг танилцуулах, шийдвэрлэх боломжийг хэлэлцэх “Бидэнд гарц бий” шийдвэр гаргах түвшний уулзалтыг зохион байгуулав.
Уг уулзалтад Говь-Алтай аймгийн НХХ-ийн дарга, ЭМГ-ын дарга , Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, иргэдийн хурлын төлөөлөгч, Есөнбулаг сумын иргэдийн хурлын төлөөлөгч, багийн дарга, Марал-Алтай ӨЭМТ-ийн төлөөлөл болон төслийн баг, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд сайжруулах асуудлыг шийдвэрлэх хүрээнд шийдвэр гаргах түвшний төлөөллүүд ажлыг хуваарилан авч, зураг төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, биелэлтэд төслийн баг хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэв.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...