Буцах
МАСАМ II ТӨСЛӨӨС ИРГЭДИЙН САНАЛЫГ УДИРДЛАГУУДАД ТАНИЛЦУУЛАН, САЙЖРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
АЧ МАНАЛ өрхийн эрүүл мэндийн төвийн тулгамдаж буй асуудлыг иргэдийн дуу хоолой аргачлалаар гарган ирж орон нутагтаа шийдвэрлэх тухай бид өмнө нь мэдээлж байсан. Сонгогдсон өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдсан асуудал буюу сайжруулах зүйлийг тодорхойлохдоо багийн иргэдээс цахимаар болон цаасаар санал асуулга, бүлгээр болон ганцаарчилсан уулзалт мэдээллээр, олон нийтийг хамарсан үйл ажиллагаан дээр танилцуулга хэлбэрээр гэхчлэн олон талт аргуудыг ашиглан давхардсан тоогоор 1000 гаруй иргэдийн саналаас 3 саналыг хэлэлцэх шатанд оруулав.
Үүнд: 1. Ач манал ӨЭМТ-ийн байрыг шинэчлэх /Одоогийн байр зай талбай бага, хүйтэн, стандартын бус, хоёр газар тусдаа байрлан ажилладаг/
2. Хүний нөөц дутмаг, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчингүй3. Оочер дараалал их, ачаалал ихтэй гэсэн
3 асуудлыг шийдвэрлэхээр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад МАСАМ II төслийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг, аймгийн удирдлагууд, ИНБ, иргэдийн төлөөлөл оролцон дээрх сайжруулах асуудлуудыг хэрхэн шийдэх тухай хэлэлцсэний үр дүнд:
- 2023 оны ОНХС-д нэмэлт саналаар өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажлын зургийн төсвийг оруулах - 2024 оны улсын төсөвт санал хүргүүлэх /Нийт бүтээн байгуулалтын төсөв багцаа 1,5 тэрбумын санал/ тухай- Дээрх ажлуудыг 2023-2025 он хүртэл гүйцэтгэлд хүртэл ажиллах ажлын хэсэг байгуулах тухай зэргийг хэлэлцэн төлөвлөгөө гарган ажиллалаа.
Мөн хүний нөөцийн асуудлыг ӨЭМТ-ийн удирдлагын зүгээс Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр болох ЗӨГИЙН ҮҮР хөтөлбөрт оюутан хамруулан шийдвэрлэхээр болсон ба уг оюутнаа судлан холбогдох материалаа бүрдүүлэн ажиллаж байна.
#Дэлхийн банк
#Дэлхийн зөн ОУБ
#MASAMII
#АМЖИЛТЫНТАШУУРТББ
#үр ашигтай, үр өгөөжтэй
#иргэдийн оролцоотой