Буцах

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа

24 Feb 2022 share

Нийгмийн эгэх хариуцлага нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр хамтран оролцож, харин төр ил тод байж иргэддээ ажлаа эргэн тайлагнах, ингэснээр иргэдийн төрийн үйл ажиллагаанд хяналт тавих орчинг бүрдүүлдэг цогц ойлголт юм.Сургалтыг “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу “MAСAM-2” төслийн үйл ажиллагааны хүрээнд Дорнод аймагт 2 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, төрийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийн 20 хүн оролцлоо. Оролцогчдод нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, ил тод байдал, төрийн санхүүгийн удирдлага, улсын төсөв, төсвийн харилцаа, улсын төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоо, стандарт, санхүүжилт болон эдгээрт иргэд хэрхэн оролцох арга зам зэрэг цогц мэдлэг олгов.

Хүүхдийг Ивээх Сан төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр Дорнод аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төсвийг зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй, бүтээлч оролцоог дэмжин ажиллаж байна. Цаашид сургалтад оролцогчид орон нутагтаа нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэх санал, санаачилгуудыг гарган хэрэгжүүлэх, төр захиргааны байгууллагуудтай энэ чиглэлээр бүтээлчээр хамтран ажиллах боломжтой юм. Төслийг Дорнод аймагт хэрэгжүүлэх байгууллагаар “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан” ТББ сонгогдон ажиллаж байна.Сургалтад хамрагдсан оролцогчдын сэтгэгдлээс:С.Вандансүрэн, Тэргүүн “Хөгжлийн төлөө бүтээлч санаачилга” ТББНийгмийн эгэх хариуцлага төслөөр шууд хэлэлцэж, иргэн төрийн хооронд тодорхой үр дүн гарснаар Дорнод аймагт Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тухай хөтөлбөр хэрэгжих болсон. Энэ бол нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд хийгдэж буй Иргэний нийгмийн байгууллагын санаачилгатай ажил гэдгийг хэлэхийг хүсэж байна. Жилээс жилд оролцож байгаа сургалтуудын хүрээнд асуудлууд их тодорхой болж байгаа, зарим нэг тодорхойгүй, эргэлзээтэй байсан зүйлүүд байсан ч МАСАМ-2 төслийн хүрээнд бидэнд өгсөн мэдээлэл тодорхой байна. Түүнчлэн тухайн салбар дахь тулгамдсан асуудлуудын гол гогцоог бидэнд ойлгуулахад чиглэгдсэн сайн сургалт боллоо гэж миний хувьд үзэж байна. Эцэст нь хэлэхэд аливаа асуудал нэг хэрэг, ярих өөр нэг хэрэг, харин үүнийг хэрэгжүүлэх гэдэг нь хэний өмнөөс үйлдэж байна вэ гэдэгт хариулах ойлголтыг хэлж байна. Иймд МАСАМ-2 төслийг ажлын хүрээнд бүгдээрээ идэвх зүтгэлтэй ажиллаж, орон нутагтаа энэ ойлголтыг хөгжүүлж, илүү их хувь нэмэр оруулах нь та биднийх боллоо гэж хэлэхийг хүсэж байна.Б.Төгс, Хяналт, шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарЭнэ сургалт надад маш өгөөжтэй байлаа. Бид ерөнхийдөө шатлалаа мэддэггүй, жилийхээ төсвийг бүтнээр хэл гэвэл хэлж чаддаггүй юм байна. Тэр дундаас зөвхөн өөрийнхөө салбарыг хараад бусад салбарыг хардаггүй байж. Дорнод аймгийн хэмжээнд хүүхдийн салбарт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ гэдгээ л хардаг. Иргэнийнхээ хувьд эрүүл мэндийн салбарт ямар байх ёстой вэ гэдгийг харах, энэ өрхийн эмнэлэгт санхүүжилт өгөгдсөн байна гэдгийг хараад үнэлэлт, дүгнэлт хийх, асуудал байвал оролцож, дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна. Мөн дуу хоолойгоо хүргээд зогсохгүй илүү бүтээлчээр оролцох ёстой гэдгийг эндээс олж мэдэж, харлаа.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...