Буцах
“Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалт боллоо
Нийгмийн эгэх хариуцлага нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр хамтран оролцож, харин төр ил тод байж иргэддээ хийж байгаа ажлаа эргэн тайлагнах, ингэснээр иргэдийн төрийн үйл ажиллагаанд хяналт тавих орчныг бүрдүүлдэг цогц ойлголт юм.“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу “MAСAM-2” төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт 3 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд "Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь" сургалт зохион байгуулж, төрийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийн нийт 28 хүн оролцлоо.Оролцогчдод нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, ил тод байдал, төрийн санхүүгийн удирдлага, улсын төсөв, төсвийн харилцаа, улсын төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоо, стандарт, санхүүжилт болон эдгээрт иргэд хэрхэн оролцох арга зам зэрэг цогц мэдлэг олгов.
Уг төслийг Хүүхдийг Ивээх Сан 7 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төсвийг зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй, бүтээлч оролцоог дэмжин ажиллаж байна.Цаашид сургалтад оролцогчид орон нутагтаа нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэх санал санаачилгуудыг гарган хэрэгжүүлэх, төр захиргааны байгууллагуудтай энэ чиглэлээр бүтээлчээр хамтран ажиллах боломжтой юм. Төслийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэх байгууллагаар “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан” ТББ сонгогдон ажиллаж байна. Сургалтын талаарх мэдээг эндээс мөн үзэх боломжтой.
https://www.facebook.com/www.mand.mn/videos/313118367374180/Энэхүү сургалтыг өмнө нь нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт зохион байгуулж, төр болон иргэний нийгмийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.