Буцах
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу MAСAM-2” төсөл Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгжиж байна.
МАСАМ-2 төсөл нь Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төсвийг зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, Иргэний нийгмийн байгууллагуудын үр дүнтэй оролцоог дэмжиж байна.
Төслийг Дорнод аймагт хэрэгжүүлж буй Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл, Хүүхдийг Ивээх Сантай хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” төслийн үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 8 дугаар сарын 12-нд Дорнод аймагт зохион байгуулав.
Энэ уулзалтаар МАСАМ-2 төслийн талаарх мэдээлэл өгч, Дорнод аймагт хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа болон өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, ил тод байдал асуулга судалгааны үр дүнгээ танилцуулсан юм. Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх асуудлын хүрээнд хийсэн чанарын судалгаагаа танилцуулав.