Буцах

Иргэдэд хүртээмжтэй, энгийн төсөв

26 Aug 2022 share

-Нийгмийн эгэх хариуцлага төсөл өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжиж байна-

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн 2-р шатыг Швейцарын Хөгжийн Агентлаг, Нийгмийн Эгэх Хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн банк Монголын бүх аймагт хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжүүлэгчээр Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, “Глоб Интернэшл Төв” төрийн бус байгууллага ажиллаж байгаа юм. Хүүхдийг Ивээх Сан төслийг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Уг төсөл Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг зөв зохистой зарцуулж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм. 

Иргэдийн төсвийг энгийн ойлгомжтой болгов

Өмнөговь аймгийн ИНБ-уудын сүлжээ “Хамтын хүч” төслийг Даланзадгад сумын 4, 5, 7 дугаар багийн иргэд үйлчлүүлдэг “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвд амжилттай хэрэгжүүлж, олон үр дүн гарчээ. Энэ талаар “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч эмч Д.Саранцэцэг “Бид төсөлтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төвийн төсвөө иргэдийн төсөв болголоо. Шилэн дансны мэдээллийг хүмүүс сайн ойлгодоггүй учраас зурган хэлбэртэй болгосон. Ингэснээр төсөвийн зарцуулалт иргэд төдийгүй эмнэлгийн ажилтнуудад ч ойлгомжтой болсон” хэмээн ярилаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэдийн оролцоо, хяналт хамгийн чухал. Тиймээс төслийн хүрээнд иргэдэд сургалт зохион байгуулж иргэдийг мэдлэгтэй болгож, иргэний төсөв боловсруулах, иргэдэд танилцуулах, өрхийн эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллээ сайжруулах чиглэлээр иргэдийн оролцоог бий болгож хамтран ажиллах, багуудаас сонгогдсон аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчидтэй уулзалт хийх зэрэг ажлууд хийсэн байна. 

Өмнөговь аймгийн ИНБ-уудын сүлжээний зохицуулагч С.Энэбиш “Бид иргэдэд нийгмийн эгэх хариуцлага гэж юу болох, төсвийн талаар мэдээлэл өгсөн. Эхний судалгаагаар иргэд төсвийн талаар мэдлэггүй, сонирхдоггүй, шилэн дансны мэдээллийг уншиж чаддаггүй гэж гарсан. Бид иргэний төсөв болгож гаргаснаар хүмүүс тааламжтай хүлээж авсан байгаа. Мөн өрхийн эмнэлгийн багц үйлчилгээ, түүний санхүүжилтийг иргэдэд хүргэж, тэдний талархлыг хүлээсэн. Үүнээс гадна бусад төрийн бус байгууллагуудаа ч төсөлдөө татан оролцууллаа” хэмээн ажлын үр дүнгээсээ танилцуулав.  

Иргэдийн оролцоо төсвийн үе шат бүрт чухал

Иргэд төсвийн төслийг хэзээ, хэрхэн төлөвлөдөг, иргэдээс ямар мэдээлэл авч, иргэддээ ямар мэдээлэл өгөх ёстой талаар мэддэг байх нь чухал аж. “Тунамал Сэлэнгэ” ТББ-ын тэргүүн Д.Мядагсүрэн “Бид “Өнө-Орших” эмнэлгийн 2021 оны шилэн дансны болон өөрсдийн гаргасан иргэний буюу зурган мэдээллийг харьцуулж, ойлголтыг нь сайжруулахаар иргэдийн дунд сургалт явуулсан. Үүндээ өрхийн эмнэлэг ямар байдлаар төсвийн санхүүжилтээ тооцож, орлогоо бүрдүүлж, зарцуулалтаа хийдэг зэрэг мэдээллийг хүргэсэн байгаа. Иргэд төсөв бидэнд ойр, ойлгомжтой зүйл байжээ хэмээн мэдэж авсан байгаа” тайлбарласан юм.     

Мөн Өмнөговь аймгийн Иргэний нийгмийн байгууллагын гишүүн Б.Батжаргал “Иргэд өөрсдөө саналаа дэвшүүлж, оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Иргэд төсвийн талаар сайн ойлгож, хяналт тавих хэрэгтэй. Иргэд төсөв гаргахад оролцохоос гадна гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах ёстой. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд төлөвлөхөөс нь эхлээд гүйцэтгэл хүртэл чанар, хугацаа зэргийг хянах ёстой. Гэтэл иргэд ажлаа дууссаны дараа л үнэлдэг. Тиймээс иргэд ганцаараа, эсвэл бүлгээрээ үе, шат бүр дээр нь хяналт, оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн ярьж байлаа.      

“Хамтын хүч” төслийн хүрээнд “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн иргэдийн бүртгэл мэдээллийн хөдөлгөөнт датаг хөтөлж хэвших, төслийн хүрээнд боловсруулагдсан иргэний төсвийг албажуулж, жил бүр хийн иргэдэд танилцуулдаг болох, иргэдийн оролцоог тогтмол болгох, оролцохын ач холбогдлыг иргэд ойлгодог болжээ. Иргэдээ хэрхэн оролцуулах талаар төрийн байгууллага мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс төсөв бол зөвхөн мэргэжлийн хүмүүсийн сэдэв биш татвар төлөгч бүх хүний эрхийн хэрэгжилтэд нэн чухал асуудал болохыг ойлгож авснаараа ач холбогдолтой байлаа.  

Хэрэгжүүлсэн төслөөс олон үр дүн гарчээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвд “Хамтын хүч” төсөл хэрэгжсэнээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, төсвийн талаарх шаардлагатай мэдээ, мэдээлэл авч, өөрсдийн санал, хүсэлтээ илгээх боломж бүрдэж байна. Мөн иргэд төв болон орон нутгийн хэмжээнд иргэний нийгмийн байгууллагуудаас дэвшүүлж буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлжээ. Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Б.Даваажаргал уг төслийн үр дүнгийн талаар “Төслийн хүрээнд орон нутгийн иргэд, ИНБ-ууд хэрхэн төртэй бүтээлчээр хамтрах талаар суралцаж, төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын явцад хэзээ, хэрхэн оролцох вэ гэдгийг илүү сайн мэдлээ. Мөн төрийн байгууллагууд төрийн санхүүгийн удирдлагын үе шатуудад иргэдээ хэрхэн оролцуулах боломжийг илүү ихээр олж харсан” хэмээн дүгнэлээ. 

Дашрамд өгүүлэхэд, Өмнөговь аймагт эрүүл мэндийн 101 байгууллага ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 24, өрхийн эмнэлэг 4, цэргийн ангийн 3, хувийн 25 эмнэлэг, хувийн эмийн сан 43, эргэлтийн эмийн сан 14, эм ханган нийлүүлэх 4 төв үйл ажиллагаа явуулж байна. Даланзадгад сумын өрхийн эмнэлгүүдийн нийт үзлэгийн 20.8 хувийг “Өнө-Орших”, 43.6 хувийг “Шим билэг”, 35.6 хувийг “Энхийн хүслэн” өрхийн эмнэлэг тус тус үйлчилгээ үзүүлж байна.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...