Буцах

МАСАМ-2 төслийн хүрээнд оролцогч талуудыг чадавхжуулж байна

20 Dec 2021 share

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” хоёр өдрийн сургалт энэ сарын 9-10-нд зохион байгуулагдаж, аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, ТББ, иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Энэхүү сургалт нь “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу  MAСAM-2” төслийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг  төслийг  Японы Хүүхдийг ивээх сан Дундговь аймагт Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм. Сургалтыг төслийг хэрэгжүүлэгч Японы Хүүхдийг ивээх сан, аймгийн ЗДТГ, ЭМГ, Говийн хөгжил наран ТББ-тай хамтран зохион байгуулж байна. 

МАСАМ-2 төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын төсвийг  зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд харилцан ярилцаж, хамтын шийд гаргах  арга замыг  олсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж  үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготой.  Уг төсөл 2020-2023 онд  хэрэгжих аж.

Төслийн оролцогч талуудыг чадавхжуулах “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтаар нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, ил тод байдал, төрийн санхүүгийн удирдлага, улсын хөрөнгө оруулалт, түүнд иргэд оролцох нь, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төсөв болон үйлчилгээний хүртээмжийн оролцоот хяналт сэдвүүдээр мэдлэг олгож,  оролцогчдыг чадавхжуулж байна.

Цаашид сургалтад оролцогчид орон нутагтаа нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэх санал санаачилгуудыг гарган, хэрэгжүүлэх, төр захиргааны байгууллагуудтай энэ чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах боломжтой ажээ. 

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...