Буцах

Хүүхдийг ивээх сангийн төслийн баг аймгийн удирдлага, ТББ-ын төлөөлөлтэй уулзав

03 May 2022 share

Дундговь /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” MASAM-II төслийн багийн гишүүд Дундговь аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн удирдлагууд, ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, MASAM-II төслийн үйл ажиллагааг танилцуулж, тус төслийн хүрээнд Дундговь аймагт хэрэгжиж буй "Говийн хөгжил Наран" ТББ-ын хэрэгжүүлж байгаа дэд төслийн үр дүнгийн тухай мэдээллийг сонсон, цаашид хамтран ажиллах тухай санал солилцлоо.

Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, НБХ-ийн мэргэжилтэн Р.Лхагвадорж, ЭМГ-ын орлогч дарга Ц.Энхсайхан, Сайнцагаан сумын Засаг даргын орлогч И.Эрдэнэцог, Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн зсаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон, MASAM-2 төслийн зохицуулагч Б.Даваажаргал, төслийн ажилтан А.Пүрэвсүрэн болон "Говийн хөгжил наран" ТББ-ын ажилтнууд, Өлзийт мандал өрхийн эмнэлгийн дарга Т.Урангоо нар оролцжээ.

Уг  төслийг  Японы Хүүхдийг ивээх сан Дундговь аймагт Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр 2020-2023 онд хэрэгжүүлж буй төсөл ажээ.

Төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд эрүүл мэндийн салбарын төсвийг  зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд харилцан ярилцаж, хамтын шийд гаргах арга замыг олсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа юм.

MASAM-II төслийн дэмжлэгтэйгээр "Говийн хөгжил наран" ТББ-аас “Өлзийт мандал өрхийн ЭМТ-ийн нийгмийн эгэх хариуцлага, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нь” дэд төслийг “Иргэдийн оролцооны баг”-тай хамтран хэрэгжүүлж байгаа ба уулзалтын үеэр үйл ажиллагаагаа болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлүүлэх саналаа танилцуулж, оролцогчид хэрхэн хамтран ажиллах талаар саналаа солилцсон байна.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат энэ үеэр “иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлж, ийнхүү саналаа танилцуулж байгаад баяртай байна. Шат шатандаа бид нэг ойлголттой байх ёстой. Тиймээс сумынхаа удирдлагуудад ч мөн асуудлаа танилцуулж, нөлөөлөл хийх, энэхүү асуудлаа шийдвэрлүүлэх хүртлээ тогтмол ярьж, хөөцөлдөж, өрхийн ЭМТ-ийн ажилтнууд өөрсдөө илүү их санаачилга гарган, иргэд маань ч гэсэн энэ асуудлаар байр сууриа тогтмол илэрхийлдэг байх шаардлагатай” хэмээн сануулж, цаашид дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...