Буцах

Л.Ширчинсүрэн, Дундговь амйгийн уламжлалт анагаах ухааны төвийн дарга

17 Dec 2021 share

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ II төслийн хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслүүдийг ашиглах нь” Дундговь аймагт 12-р сарын 09-10 хооронд зохион байгуулагдсан сургалтад оролцсон төрийн байгууллагын төлөөлөлийн сэтгэгдлээс...

Би төрийн албан хаагчийн хувьд маш олон мэргэжлийн чиглэлийн сургалтад хамрагдаж ирсэн. Гэхдээ энэ сургалт маш өвөрмөц сургалт байлаа. Анх сургалтад суухаар ирэхдээ миний хувьд нийгмийн эгэх хариуцлага гэдэг талаар ойлголт байхгүй эргэх гэдэг үгийн 'р' үсгийн гээгээд биччихсэн юм болов уу ч гэж бодож байснаа нуухыг хүсэхгүй байна. Харин хоёр өдрийн сургалтад сууснаар их зүйлийг олж мэдлээ. Төрийн байгууллагууд иргэдтэйгээ үр дүнтэйгээр хамтран ажиллаж, ил тод нээлттэй байх ёстойг сайтар ойлгож авлаа. Төд хэдийгээр нээлттэй, ил тод байхыг хичээж маш олон ажлыг хийж байгаа боловч иргэддээ тэр ажлаа мэдээлэх талаар дутагдалтай байгаа нь харагдаж байна. Бид мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх тал дээр түлхүү ажиллах хэрэгтэйг харлаа. Тэр олон цахим хуудас, шилэн данс, ил тод байдал, төсвийн хөрөнгө оруулалтын цахим мэдээллүүд иргэдэд бараг хүрдэггүй болохыг мэдээд их гайхлаа. Энэ сургалтаас иргэн, төр хоёр хэрхэн үр дүнтэй хамтран ажиллаж болох вэ гэдэг талаарх мэдлэгийг олж авсан нь гол ололт байлаа. Та бүхэнд баярлалаа

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...