Буцах
#МАСАМ II төслийн хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслүүдийг ашиглах нь” Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан сургалтад оролцсон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн сэтгэгдлээс..
Бид бүгд л Монгол улсын иргэн. Сургалтад иргэний үүднээс хамрагдаад сэтгэгдэл өндөр байна. Төсөв гэдэг зүйлийг бид өөрсдөөсөө их л хол зүйл гэж боддог байсан. Сургалтаар улс, орон нутгийн төсвийн талаар бид их зүйлийг олж мэдэж, төсөвт иргэд бидний оролцоо их чухал болохыг, мөн оролцох боломж байдгийг, оролцсоноор иргэд бид хүссэн үр дүндээ хүрэх боломжтойг олж харж чадлаа. Аймагт зуу гаруй иргэний нийгмийн байгууллага байдаг бөгөөд бид эвлэлдэн нэгдэж төсвийн үйл ажиллагаа, зарлагдаж буй худалдан авалт, тендерт хамтарсан хяналт тавих хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Би нэг жишээг хэлж чадна. Хэдэн жилийн өмнө манай аймагт нэг хүнсний ногооны зоорь баригдсан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтын явцад иргэд бид оролцоогүйн улмаас баригдсан зоорь чанарын шаардлагын хангаагүй, тог цахилгаангүй учир одоог хүртэл ашиглагдаагүй л байна. Хэрвээ бид энэ сургалтыг тэр үеэс өмнө авсан байсан бол, иргэд энэ үйл явцад хяналт тавьсан бол ийм явдал тохиолдохгүй байж гэж бодож байна. Одоо сурсан мэдсэнээ ашиглан орон нутагтаа хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хөрөнгийн удирдлагын шатанд оролцож, иргэдийн хяналтыг тавьж байх хүсэлтэй байна.