Буцах

MAСAM-2” төслийн уулзалт, сургалт зохион байгуулагдаж байна

26 Apr 2022 share

MAСAM-2” төслийн уулзалт, сургалт зохион байгуулагдаж байна

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу MAСAM-2” төсөл Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгжиж байна.
МАСАМ-2 төсөл нь Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төсвийг зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж байна.
Японы Хүүхдийг ивээх сангийн хамт олон Сүхбаатар аймагт төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны уулзалтыг 4-р сарын 18-нд зохион байгууллаа.
Уг уулзалтад аймгийн ИТХ-ын дарга А.Хосбаяр, засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ЭМГ-ын дарга П.Болормаа, нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул, тэргүүтэй хүмүүс оролцож, төр, ИНБ-ын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцаж, төслийн хүрээнд цаашид хамтран ажиллах төлөвлөлтөө гаргав. ”Хараа Хүрэхүй” НҮТББ Сүхбаатар аймагт уг төслийг хэрэгжүүлж байна. Аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, төрийн төлөөллийн санал бодлыг хүлээн авсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
“Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг заах сургагч багш нарын сургалтыг энэ өдрүүдэд мөн амжилттай зохион байгуулж байна. Сургалтад аймгийн төрийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл болсон нийт 8 хүн оролцож, сургагч багшаар бэлтгэгдэж байна.
May be an image of 1 person, standing and indoorMay be an image of 3 people, people standing and indoorMay be an image of 2 people, people sitting and indoorMay be an image of 2 peopleMay be an image of 2 people and people sittingMay be an image of 1 person, sitting and indoor

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...