Буцах

ДЗМОУБ: Эрүүл мэндийн салбар дахь нийгмийн эгэх хариуцлагын санаачлага

14 Oct 2022 share

ЭМАШТҮ-ний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр 10 орон нутагт 14 иргэний нийгмийн байгууллага санаачлага гарган ажиллаа. Ингэхдээ иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө аргачлал, иргэдийн дунд үнэлгээ хийх, сэтгэл ханамжийн судалгаа авах, бодлогын баримт дүн шинжилгээ хийх зэргээр ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэн, иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргах түвшний төлөөлөл, холбогдох албан тушаалтнуудад танилцуулаа. Үүний үр дүнд 10 ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж, үйлчлэх хүрээний 80000 орчим иргэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн.

Онцлох үр дүнгүүд:

  • Нийт 2 орон нутагт стандартад нийцсэн ӨЭМТ шинээр байгуулахаар болсон.

  • 4 орон нутагт ӨЭМТ-ийн байрны өргөтгөл, засварын ажлыг орон нутгийн төсөвт суулгасан.

  • Баянзүрх дүүрэгт ӨЭМТ-ийн байрны түрээсийг 70:30%-иар төрөөс даах боломжийг хайж байна.

  • 6 орон нутгийн ӨЭМТ нь нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангагдахаар болсон.

  • Завхан, Увс, Ховд аймгуудад угтах үйлчилгээний ажилтан, НЭМ-ийн ажилтан, дүн бүртгэгчийн орон тоог нэмэгдүүлж 4 ажлын байр бий болгосон.

  • Орон нутаг бүрт ЭМГ болон орон нутгаас эмч нарыг үе шаттайгаар чадавхжуулах сургалтуудад хамруулахаар төлөвлөгөөндөө тусгасан.

  • 3авхан, Увс, Өвөрхангай аймгуудад ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн үнэлгээний багт ИНБ-ууд болон иргэдийн төлөөлөл тогтмол орж ажиллахаар боллоо.

  • Мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд цахим хуудсыг хөгжүүлэх, шилэн дансанд мэдээллээ оруулах, мэдээллийн самбарыг тогтмол ажиллуулах зэрэг ажлуудыг ӨЭМТ-үүд төлөвлөгөөндөө тусгасан.

  • 3 ӨЭМТ уламжлалт нөхөн сэргээх эмчилгээ, эхо үзлэг, хүүхдийн эмчтэй болох зэргээр үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлсэн.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...