Буцах
Төсвийн хөрөнгө оруулалт орон нутагт үр ашигтай хэрэгжиж буйг үнэлэх зорилгоор 4 ИНБ иргэдийн оролцоотой ОНХС-ийн журмын хэрэгжилтийг үнэлэх, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, сайжруулах саналуудыг тодорхойлж шийдвэр гаргах түвшинд танилцуулж, бодитой шийдлүүдэд хүрч чадсан.
Онцлох үр дүнгүүд:
Нийт 6339 иргэн иргэдийн төсвийн талаар ойлголттой болсон.
Нийт 9382 иргэн төрийн ил тод байдалд цахим платформуудаар дамжуулан хяналт хийх, мэдээлэл авах, санал гомдлоо илэрхийлэх боломжтой тухай мэддэг болсон.
2 орон нутагт “Иргэдийн хяналтын бүлэг” байгуулан ажиллах төлөвлөгөө гаргав
Завхан болон Баян-Өлгий аймгийн шат шатны засаг дарга нарын ажил гүйцэтгэлийн үнэлгээнд ОНХС-тай холбоотой иргэдийн оролцоог бий болгох чиглэлийн холбогдох хууль тогтоомжийн зүйл заалтуудыг нэмэлтээр тусгахаар болсон.
Баян-Өлгий аймагт засаг даргын албан даалгавар гарч төрийн байгууллагийн бүх нэгжүүдийн дарга нарт жилд нэг удаа ажилчдаа төсөв дэхь иргэдийн оролцооны чиглэлээр сургалтад хамруулах, ОНХС-ийн санал асуулгад ажилчдын 90-ээс дээш хувийг оролцуулж байх тухай чиглэл өгсөн.
Зорилтот орон нутгуудад ОНХС-ын төлөвлөлтийн үйл явцад оролцох идэвх ихээхэн нэмэгдэж, төрийн байгууллага ч иргэдийн оролцуулах зохион байгуулалтаа илүү боловсронгуй болгох шаардлагатай ойлгон ажиллаж эхэлсэн.