Буцах
Хан-Уул дүүргийн удирдлагууд 8 дугаар хорооны иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүлээн авч тус хорооны “Уясах” Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаар “Нүүр тулсан уулзалт” зохион байгууллаа.
Уулзалтаар “Монгол Улсад ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу MASAM-II” төслийн хүрээнд “Уясах” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээг хэлэлцэж, тус хороонд 2023 онд шинээр ашиглалтад орох эмнэлгийг жишиг өрхийн эрүүл мэндийн төв болгоход төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төлөвлөгөө гарган хамтран ажилллахаар болсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.