OGP-ийн шинэ стратегийг хамтран бүтээе!
Ярилцлага зохион байгуулах, нэгдэхийн тулд шаардлагатай бүх материалыг олж, OGP өнөөдөр болон маргаашийн сорилтуудыг хэрхэн даван туулах талаар санал бодлоо хуваалцаарай.
1.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө I - 2014-2016 он
o Монгол Улсын НЗТ-ийн 2014-2016 оны анхны ҮАҮТ-нд 3 чиглэлийн 35 зорилт, арга хэмжээг тусган хэрэгжүүлж ажилласан. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад буюу 2015 онд ЗГХЭГ-аас “Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан” болон НЗТ-ийн хөндлөнгийн шинжээчдийн “Хараат бус тайлан” гарсан бөгөөд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Байгаль орчны мэдээллийг ил тод болгох, Төсвийн ил тод байдлыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны талаар 11-‐11 төвд олон нийтээс ирсэн санал гомдолд хариу мэдээлэх системийг бий болгох гурван зорилт НЗТ-ийн “Од” үнэлгээг авч олон улсын түвшинд сайн жишиг болж үнэлэгдсэн. Гэвч төлөвлөгөөг хэрэгжүүлэх шатанд Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй, Засгийн газар, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хангалттай бус гэж дүгнэгдсэн.
2.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө II - 2016-2018 он
o Монгол Улсын НЗТ-ийн 2016-2018 оны II дахь ҮАҮТ нь 13 зорилтот үйл ажиллагаа бүхий үүрэг амлалтыг агуулсан бөгөөд эдгээр 13 үүрэг амлалт нь төрийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоо бүхий хэлэлцүүлгүүдээс дэвшүүлсэн чиглэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны саналд үндэслэгдэн боловсруулагдсан билээ. Гэвч 2017 онд Засгийн газраас “Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан” хийгдээгүйгээс болж НЗТ-ийн хөндлөнгийн шинжээчдийн “Хараат бус тайлан” мөн хийгдэхгүй хойшлогдсон болно.
3.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III – 2018-2020/2019-2021 он
o Монгол Улсын НЗТ-ийн 2018-2020 оны III дахь ҮАҮТ-г боловсруулах явцад иргэний нийгмийн байгууллагууд идэвхи санаачлага гаргаж, төр, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн оролцоотой хэлэлцэн санал авснаар 13 зорилтыг дэвшүүлсэн билээ. Монгол Улсын Засгийн газар 2018-2020 оны ҮАҮТ-өөг 2018 оны 8-р сарын 31-ний дотор НЗТ-д албан ёсоор хүргүүлээгүйгээс гадна 4 сар хэтрүүлсэн нь НЗТ-ийн зүй процессод харш явдал болсон тул Монгол улсыг “тэгш оны” бүлгээс “сондгой оны” бүлэгт шилжүүлсэн билээ.
4.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө IV - 2021-2023 он
o ҮАҮТ-IV-өөг боловсруулах оролцогч талуудын төлөөлөл бүхий хамтарсан Ажлын хэсгийг 2021.9.21-нд байгуулж, НЗТ-ийн оролцооны шалгуур үзүүлэлтийг хангах бүх шатыг алгасалгүй гүйцэтгэх Газрын зураг болон Үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажилласан.
o Нээлттэй засгийн түншлэлийн 2021-2023 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний 9 үүрэг амлалт нь 2021 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд төр, иргэн, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөллийг оролцуулсан цахим болон танхимаар, нийт 5 удаагийн хэлэлцүүлэг, Ажлын хэсгийн уулзалтуудын саналд үндэслэгдэн боловсруулагдсан болно.
Жил | Гарчиг | Файлын Төрөл | Эх сурвалж | |
---|---|---|---|---|
2022 | Ховд аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Хөвсгөл аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Хэнтий аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Нийслэлийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2023 | НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2023-2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ | BHR | татаж авах | |
2023 | Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөл | BHR | татаж авах | |
2023 | National Action Plan on OGP 2023-2027 | BHR | татаж авах | |
2023 | Нээлттэй засгийн түншлэл ҮҮАТ 2023-2027 | BHR | татаж авах | |
2024 | LoHRRR Arkhangai Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Bayan-Ulgii Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Bayankhongor Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Bulgan Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Govi-Altai Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Govisumber Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Darkhan-Uul Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Dornogovi Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Dornod Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Dundgovi Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Zavkhan Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Orkhon Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Uvurkhangai Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Umnugovi Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Sukhbaatar Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Selenge Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Tuv Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Uvs Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Khovd Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Khuvsgul Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Khentii Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
2024 | LoHRRR Niislel Report 2023 | WORD | LoHRRR | татаж авах |
ЗАСГИЙН ГАЗАР
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА